Монгол нутагт хүн анх суурьшсан үеийн хадны сүг зургаас эхлээд Хүннү, Монголын эзэнт гүрний үе, улмаар орчин үеийн харилцаа холбооны хөгжил хүртэлх түүхэн үйл явцыг технологийн гайхамшгаар тольдоорой. Хүн төрөлхтний болон монголчуудын харилцааны түүхийг орчин үеийн технологийн шийдлээр амилуулсан, Монголын анхны бөгөөд хамгийн том “Өртөө” (Immersive Experience) энэ боломжийг бидэнд олгох нь. Монголын морин өртөөний систем нь тухайн үедээ өнөөгийн интернетийн үүргийг гүйцэтгэж, ертөнцийн хязгаарыг ойртуулж байсан "Хурдны болон логистикийн анхны том хувьсгал" байсан гэдэг. “Өртөө”-нд хүрэлцэн ирснээр хүйн нэгдлийн үеийн дохио тэмдгээс эхлээд Хүннү гүрний элч, Их Монгол Улсын морин өртөө, XX зууны технологийн үсрэлт болон өнөөгийн дижитал экосистем хүртэлх цаг хугацааны аялалд гарах юм.

Монгол хүн түүх, өв соёлоо зүгээр нэг уншиж судлахаас илүүтэй, технологийн гайхамшгаар, бодит орон зайд мэдрэх боломжийг олгож буй нууцлаг бөгөөд нүсэр эл байгууламжийг “Юнител” групп 20 жилийнхээ ойд зориулан бүтээсэн байна.

Ингэхдээ Монгол, АНУ, Франц, БНХАУ, Азербайжан, Испани, АНЭУ-ын 300 гаруй уран бүтээлч, инженер, түүхчидтэй хамтран ажиллажээ. Түүнчлэн нийт анимейшний 5925 фреймийг монгол уран бүтээлчид гараар зурж, өвөг дээдсийнхээ дэлхийн түүхэнд үлдээсэн ололт, амжилтыг  орчин үеийн концепцоор баяжуулж. Энэхүү цаг хугацааны өртөөгөөр аялахыг хүсвэл энэ сарын 30-ныг хүртэл Улаанбаатар хотын төвд, Драмын театрын өмнөх талбайд нээлттэй байх юм байна. Тасалбарыг зөвхөн “Toki” апп-аар дамжуулан авах боломжтой аж.

Ташрамд дурдахад, дэлхийн томоохон хотуудын соёл, урлаг, технологийн чиг хандлагыг тодорхойлж буй "Immersive" соёлын давалгааг бид Парисын "Atelier des Lumières", Токиогийн "teamLab Planets"-ийн дижитал гайхамшгийг