Монгол Улс 1993 онд НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай суурь конвенцод нэгдэн орж, Монгол Улс биологийн олон янз байдлыг хамгаалах бодлогоо тодорхойлж, үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, НҮБ болон дэлхийн улс орнуудын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа хэрэгжүүлсээр ирсэн.Тэгвэл “Монголын говийн биологийн олон янз байдал” форумыг анх удаа говийн бүсэд зохион байгууллаа.

Ц.Уранчимэг: ХЭНТИЙ АЙМГИЙН ХЭРЛЭН БАЯН УЛААНД ЭМИЙН УРГАМАЛ ТАРИМАЛУУЛАХ ЖИШИГ БҮС НУТГИЙГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛТАЙ ХОЛБОН ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

Форумын үеэр БОУАӨ-ийн яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг байгалийн ургамлыг тарималжуулах бүс нутгийг хөгжүүлэх боломж боломжийн талаар “Хэнтий аймгийн Хэрлэн баян улаанд эмийн ургамал тарималуулах жишиг бүс нутгийг  аялал жуулчлалтай холбон хөгжүүлэх боломжтой. Тус газарт эмийн ургамал тарьмалжуулах боломжтой 3200 орчим га атаршсан талбай байдаг. Төслийн хүчин чадлаас хамааран жилд 800-1000 га талбайгаас 800-1000 тн ургац авна гэж үзвэл ойролцоогоор 56 сая доллартай тэнцэх хэмжээний орлого орох боломжтой” гэдгийг онцоллоо. Мөн тэрбээр 2030 он гэхэд Өнө мөнхийн дэлхий түншлэл дэлхий дахинаа 600 сая га  газрыг тусгай хамгаалалтад авна. 2040 он гэхэд биологийн олон янз байдлын хувьд үнэ цэнтэй нийт 34 сая га газарт 24,000 хүртэлх малчин өрхийг хамруулан нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг хэрэгжүүлж, тогтвортой амьжиргааг дэмжиж, Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн үр ашгийг сайжруулах ба бүх тусгай хамгаалалттай газрууд тогтвортой санхүүжилтийн эх үүсвэртэй болно. 2030 он гэхэд он гэхэд Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 14 сая га (нийт газар нутгийн 9 хувь)-гаар нэмэгдүүлж зорилтот 30%-д хүргэнэ гэдгийг илтгэлдээ дурдав.

“Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр төслийн зохицуулах нэгжийн зохицуулагч  С.Амартүвшин “Монгол Улсад 1998-2023 оны хооронд 107 төсөл хөтөлбөрүүд олон улсын санхүүжилтээр хэрэгжсэн бөгөөд үүнд ойролцоогоор 360 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар 1.2 их наяд төгрөг зарцуулагдсан байна

Улс орнуудын нэгдсэн төсвийн зардалд эзэлж буй байгаль орчны салбарын зардал, хувиар 2023 оны байдлаар салбарын нийт төсвийн зардлын 42 орчим хувийг цалин, хөлс болон нэмэгдэл урамшлын зардал эзэлж байна. 2015-2023 оны хооронд урсгал зардал дөрөв дахин, хөрөнгийн зардал гурав дахин өссөн гэдгийг тэмдэглээд Монголын байгалийн өв сангийн талаар цаашид хэрхэн ажиллах ямар ач холбогдол өгөөжтэйг дэлгэрэнгүй танилцууллаа.

ЗҮЙЛИЙН ТОО ЦӨӨРӨХ ХЭРЭЭР ЭКОСИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭ БУУРЧ, НЭГ ЗҮЙЛ УСТАХАД НӨГӨӨ ЗҮЙЛ ХАМТ МӨХДӨГ

Харин Монголын биологийн олон янз байдлын ирээдүй сан, Монголын ан агнуурын холбооны тэргүүн Р.Самъяа биологийн олон янз байдал гэдэг нь амьдралын үндэс, тогтвортой хөгжлийн суурь юм гэдгийг онцлоод “Монголын говийн онцлог нь гарагийн хөгжлийн биет үзвэр, палеонтологийн олдвороор дэлхийд 2-т ордог  эртний амьдралын өлгий нутаг, хамгийн эртний орчин үеийн хөхтөн амьтан олдсон,эртний хүмүүс амьдарч байсан, тэнцвэргүй экосистем, дэлхийн хэмжээний хулангийн популяцийн 90 хувь, зээрийн 99 хувь, хар сүүлт зээрийн 70 хувь, түүнчлэн ирвэс, хавтгайн гол нутаг, мазаалайтай, тахь сэргээн нутагшуулсан. Биологийн олон янз байдлын дэлхий дахины өнөөгийн төлөвийг харахад дэлхий дээр 6.5 сая зүйл амьд биет байгаагаас одоо мэдэгдэж байгаа нь 1.7-2 сая. Хуурай газрын амьд биетийн 86 хувь, далайн амьд биетийн 91 хувь огт илрээгүй, бүртгэлд ороогүй гэж үздэг. Дэлхийн Байгаль хамгаалах холбооны улаан дансны үнэлгээгээр судлагдсан амьтдын 30 хувь аюулд өртсөн. Зүйл усталтын хурд өдөрт 50- 300 буюу 130.000 жилийн дараа зүйлийн тоо устах аюултай. Зүйлийн тоо цөөрөх хэрээр экосистемийн үйлчилгээ буурна, нэг зүйл устахад нөгөө зүйл хамт мөхнө” гэдгийг танилцуулсан юм.